Шууд Chart

Орон нутгийн уурын зуухууд ачааллаа дийлэхээ больжээ

2016-10-18 18:26:54

Архангай аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 80 гаруй хувьтай хангасан байна. Гэхдээ хуучирсан уурын зуухууд, ашиглалт дуусч байгаа сургууль цэцэрлэгийн барилгын халаалтын асуудал зарим суманд санаа зовоож байгаа аж.  Олон жилийн өмнө ашиглалтад орсон уурын зуухыг сэргээн засварлах орон нутгийн төсөв хөрөнгө нь хүрэлцдэггүй.

Тиймээс олон суманд дулаахан өвөлжих баталгаагүй болоод байгааг сумын удирдлагууд хэлж байна. Архангай аймгийн зарим сургууль цэцэрлэг анги танхимдаа галлаж өвөлжихөд хүрчээ. Харин тус аймгийн малчдын хувьд өвөлжилтийнхөө бэлтгэл ажлыг сайн хангасан. Нэг малчин өрх 4-5 тонн өвс хадаж бэлтгэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орон нутгийн уурын зуухууд ачааллаа дийлэхээ больжээ  
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.115.xxx] 2016-10-18 21:21
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй