Шууд Chart

Япон улс руу ажиллах хүч илгээнэ

2016-10-18 18:29:00

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлах үеэр  Японы олон улсын мэргэжил дээшлүүлэх хамтын ажиллагааны “Житко”  байгууллага   монголоос ажиллах хүч авах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.

“Житко” нь Хууль зүй, Гадаад хэрэг, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Эдийн засаг үйлдвэрийн яам зэрэг Японы гол таван яамны харьяа байгууллага юм. Өөрөөр хэлбэл Житко нь монголчуудыг эх орондоо очиж хөдөлмөр эрхлэхийг дэмжиж байна гэдэг нь Японы засгийн газраас дэмжлэг авсан гэсэн үг. Гэхдээ энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байгааг ХНХ-ын сайд Н.Номтойбаяр мэдээлсэн. Японы засгийн газар гаднаас ажиллах хүч авахын тулд зарим хуулиндаа өөрчлөлт оруулахаар болсон. Оноос өмнө энэ асуудал тодорхой болно гэдгийг тэрбээр хэлж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс руу ажиллах хүч илгээнэ   
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй