Индонезийн Ява арал дээр Рихтерийн шаталбараар 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичиргээ Ява арлын хойд эргийн дагууд мэдрэгдсэн байна. Гэхдээ байгалийн энэ гамшиг цунами дагуулсангүй. Газар хөдлөлтийн төв нь Ява арлын барууны хэсгийн Субанг хотоос зүүн хойд зүгт 120 км-ийн зайтай байжээ.
Одоогоор газар хөдлөлтийн уршгаар учирсан гарз хохирлын талаарх мэдээлэл алга байна. Индонези улс нь Номхон далайн галт цагираг гэж нэрлэгддэг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учир байнга газар хөдлөлтөд өртдөг ажээ. 2006 оны тавдугаар сард Ява арлын эрэг орчмын нутагт 5,9 баллын хүчтэй газар хөдлөлт болж 6500 гаруй хүн амь насаа алдаж байв.
Байгалийн энэ гамшигт арлын төв хэсэгт орших Бантул хот илүүтэйгээр өртөж байсан юм. Тэр үед газар хөдлөлтөөс болж тус хотын нийт барилга байгууламжийн 80 гаруй хувь нь эвдэрч сүйрч байсан билээ.
| Индонезид 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо | ||
| Үзсэн: 937 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.