Шууд Chart

Саудын Арабт анх удаа хааны гэр бүлийн гишүүнийг цаазаллаа

2016-10-19 12:10:53

Саудын Арабд хунтайж Турки бин Сауд аль-Кабирт цаазаар авах ял оноож, ёсоор болгосон талаар тус улсын гадаад яам мэдээллээ. Ийнхүү тус улсын түүхэнд анх удаа хааны гэр бүлийн гишүүнийг цаазалж буй нь энэ юм. Вант улсын Дээд шүүх хунтайжид цаазаар авах ял оноохыг дэмжсэн бөгөөд ялыг ёсоор болгохыг ван зөвшөөрч зарлиг гаргажээ.

Шүүхээс 2014 онд хунтайж Турки бин Сауд аль-Кабир Эр-Рияд хотоос холгүй орших майхан хуаранд болсон зодооны үеэр Саудын Арабын иргэн Адель аль-Махемидын амийг хөнөөсөн гэдгийг нотолсон бөгөөд алуулсан хүн хунтайжийн найз байсныг тогтоожээ. Тэгээд ч хунтайж өөрөө цагдаа дуудаж, цагдаа нар түүнийг хэргийн газарт баривчилсан аж.

Саудын Араб улсад шариатын хууль дүрэм үйлчилдэг бөгөөд тус хуулиар хүний аминд хүрэх, хар тамхи дамлан худалдах, зэвсэгт дээрэм, хүчин, бурхан шүтээнийг доромжлох зэрэгт үг дуугүй цаазаар авах ял оноодог байна. Олон улсын “Эмнести интернэшнл” байгууллагын мэдээгээр, өнгөрсөн онд Саудын Арабт цаазаар авах 158 ялыг ёсоор болгосон бөгөөд  2016 онд хунтайж Турки бин Сауд аль-Кабирт оноосон энэ ял нь 134 дэх нь болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Арабт анх удаа хааны гэр бүлийн гишүүнийг цаазаллаа  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй