Шууд Chart

АНУ-ын ерөнхийлөгчийн ах Дональд Трампыг дэмжинэ

2016-10-19 14:45:55

АНУ-ын ерөнхийлөгч  Барак Обамагийн  ах  Лас Вегас хотноо болох  Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигчдийн  сүүлчийн  халз  мэтгэлцээнд  Дональд Трампыг дэмжиж оролцох  гэж байна.  Энэ тухай Малик Обама  "Нью Йорк  Пост" сонинд  өгсөн ярилцлагадаа  мэдэгдлээ.  АНУ-ын  Ерөнхийлөгч  Барак Обама  Хиллари Клинтоныг дэмжихээ  илэрхийлдэг.

Гэвч  түүний  Кенид төрсөн, олон жил  АНУ-д амьдарч байгаа ах  нь  Лас Вегасын халз мэтгэлцээнд  Трампын  зочин болж  оролцох  гэж буй нь энэ юм. Малик Обама  Трампыг  АНУ-ыг дахин хүчирхэг гүрэн болгож  чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн  байна.  Тэрээр  Америкийн  томоохон хэвлэл  мэдээллийн хэрэгслүүд  сонгуулийн өмнөх компанийг  шударгаар   дамжуулж,  мэдээлж  байгаа гэдэгт эргэлзэж  байгаагаа илэрхийлсний дээр Трампыг эмэгтэйчүүдийг  хоргоож,  өддөг  гэдэг шүүмжлэл  огтхон ч үндэслэлгүй гэж үзэж  байгаагаа ч мэдэгджээ.  

Мөн  энэ ярилцлагынхаа үеэр  Хиллари Клинтоныг  ч шүүмжлээд  авсан байна. Тэрээр  Хиллари Клинтон  төрийн нарийн бичгийн даргын албыг  муу хашсан.  Ойрхи Дорнодын өнөөгийн нөхцөл байдал,  Ливийн  удирдагч агсан  Муамар Каддафи таалал  төгссөн  зэрэгт  Хиллари  Клинтон  хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдсэн юм.  Малик  болон  Барак  Обама  нар эцэг нэгтэй ах дүүс боловч  тийм ч ойр дотно харилцаатай биш гэнэ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн ах Дональд Трампыг дэмжинэ  
Үзсэн: 1332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.169.50.xxx] 2016-10-19 18:35
ШУДРАГА ГАР БАЙНА
Зочин [89.217.200.xxx] 2016-10-19 16:49
arai ilyy uhaalag baina, helsen zuil ni ynen shdee

Бидэнтэй нэгдээрэй