Шууд Chart

Хятадын ДНБ-ны өсөлт эхний 9 сарын байдлаар 6,7 хувьд хүрчээ

2016-10-19 14:58:37

БНХАУ-ын дотоодын нийт  бүтээгдэхүүний  өсөлт энэ оны эхний  9  сарын байдлаар  6,7 хувьд  хүрсэн  байна. Тодруулбал,  дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ  52,9 их наяд  юаньд  хүрсэн талаар Хятадын  статистикийн удирдах  газар өчигдөр мэдэгдсэн байна. Тус улсын  эдийн засгийн өсөлт  байнга  удааширч  байгааг  дээрх баримт   гэрчилж байгаа юм. 2010  онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ  10,4 хувьтай айсан бол 2011 онд 9,2 хувь, 2012 онд  7,8 хувьтай гарч байсан  билээ.

Түүнчлэн   2013 онд  энэ үзүүлэлт  7,7 хувьд, харин  өнгөрсөн  онд  6,9  хувьд  хүрсэн аж.  Мөн Хятадын  статистикийн удирдах газраас танилцуулснаар  тус улсад  газрын тосны  олборлолтын хэмжээ  6,1 хувиар буурсан  дүн гарчээ.  Харин  хийн  олборлолтын хэмжээ өнгөрсөн 9 сарын байдлаар  2,2 хувиар нэмэгдэж,  100,4 тэрбум  куб метрт хүрчээ.  Нефтийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ  эхний  9 сарын байдлаар   2,1 хувиар нэмэгдсэн  байна.  Мөн  аж  үйлдвэрлэлийн хэмжээ  өнгөрсөн 1 ээс  9  сарын байдлаар  6 хувиар нэмэгдсэн дүн гараад байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын ДНБ-ны өсөлт эхний 9 сарын байдлаар 6,7 хувьд хүрчээ  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй