Шууд Chart

Орон нутгийн мэдээний тойм

2016-10-20 11:40:13

Уншигч та бүхэнд орон нутгийн мэдээний тойм мэдээллийг хүргэе.


Баян-Өлгийд 2.5 сая толгой мал өвөлжинө 

Баян-Өлгий  аймгийн хэмжээнд одоогоор  2 сая 800 мянган толгой мал байгаа үүнээс 500 мянгыг нь өвлийн идшинд хэрэглэнэ гэж тооцвол 2 сая 300 мянган мал өвөлжих тооцоотой ч бэлчээрийн хүрэлцээ муу байгааг аймгийн ХХААГ-ыхан хэлж байна. Бэлчээр багасахад   зарим нутаг гантай, царцаатай байсан бэрхшээл нөлөөлсөн байна.  


Нийт бэлчээрийн  86 орчим хувьд мал өвөлжилт,
хаваржилт хэвийн байх боломжтой

Завхан аймаг 2016-2017 оны өвөл хаврын бэлчээрийн даац, бэлчээр ашиглалтын нарийвчилсан судалгааг гаргасан байна.. Бэлчээрийн даацыг нийт нутгаар нь тооцвол 73 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 13 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, долоон  хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл нутгийн 86 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна.


Аргал, хөрзөн эрэлттэй байна   

              

Сүхбаатар аймгийн ихэнх сумдаар цас орж, хүйтэрч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор аргал түлээ, нүүрсний эрэлт ихэсчээ. Нүүрсний хувьд одоогоор үнэ тогтвортой, нэг машин нүүрс 80,000 төгрөгөөр, нэг шуудай нүүрс 4000 төгрөгний ханштай байна. Иргэдийн худалдан авах чадвар муу  байгаагаас иргэд   голдуу  шуудайгаар, жижиглэнгээр    нүүрсийг худалдан авч байна.


“Нэг өрх-Нэг ажлын байр “хөтөлбөр хэрэгжүүлнэ

Орхон аймгийн удирдлагууд ажилгүйдлийг багасгах зорилгоор “Нэг өрх- Нэг ажлын байр” хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалгаа хийж байна. Судалгааны урьдчилсан дүнгээр Орхон аймагт 2394 ажилгүй иргэн байна. “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөр нь нэг өрхөөс ажилгүй хэдэн иргэн байгааг тооцож хөдөлмөр эрхлэх хүсэлтэйг нь ажлын байранд зуучлах зорилготой . Өнгөрсөн онд Орхон аймагт ажилгүйдлийн түвшин 2.2 хувьтай   гарчээ.


Ажилгүй иргэдийн тоо 1.2 хувиар нэмэгджээ 

Хэнтий аймагт хамгийн их эрэлт хэрэгцээтэй ажлын байр болох барилгын ажил түр зогсонги байдалд орсонтой холбоотойгоор ажилгүй иргэдийн тоо өсч байгааг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс мэдээллээ.Ажилгүй иргэд ийн   тоо  өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна.


Орон сууцны 1 м.кв-ын үнэ 1.3 сая төгрөгийн ханштай байна 

  

Дорнод аймгийн төвд орон сууцны нэг м.кв-ын үнэ 1.3 сая төгрөгийн ханштай байна. Чойбалсан хотод энэ онд дөрвөн орон сууцны байрыг ашиглалтад оруулснаар 160 гаруй айл өрх тохилог  орон сууцанд амьдрах боломж бүрдэх юм байна. Өнөөдрийн байдлаар 6 орон сууцны барилгын ажил үргэлжилж байна. Дорнод  аймагт 40 гаруй барилгын компани бүртгэлтэй байдгаас энэ жил 20-иод компани   л үйл ажиллагаа явуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орон нутгийн мэдээний тойм  
Үзсэн: 1844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ramond george [197.210.24.xxx] 2016-10-28 06:58
Хэрэв та зээл авах гэж бодож байна вэ? Та ноцтой яаралтай зээлийн хэрэгцээ өөрийн бизнесээ эхлэх нь байна вэ? Хэрэв та өртэй байна уу? Энэ нь таны хүсэл хүрэхийн тулд таны боломж юм, бид хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, дэлгэрэнгүй мэдээллийг 2% -ийн хүүтэй зээлийг бүх төрлийн и-мэйлээр бидэнтэй холбоо барина өгөх (ramondgeorgeloanfirm@gmail.com)

Бидэнтэй нэгдээрэй