Шууд Chart

Трамп, Хиллари нарын сүүлчийн халз мэтгэлцээн болж өндөрлөлөө

2016-10-20 16:01:44

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сүүлийн халз мэтгэлцээн боллоо. Энэ удаагийн шийдвэрлэх ач холбогдолтой мэтгэлцээнд эрх баригч Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон мөн л олонхийн саналыг авч, яллаа гэж Өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна. Манай цагаар өнөөдөр өглөө 9 цагт Лас Вегас хотын Невадагийн их сургуулийн танхимд эхэлсэн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн ширүүн уур амьсгал дунд болж өндөрлөлөө.

Энэ мэтгэлцээн хэнд санал өгөхөө шийдээгүй байгаа олон сая америкчуудын саналд нөлөөлөхүйц чухал ач холбогдолтой.  Мэтгэлцээн эхлэхээс өмнө 2 нэр дэвшигчийн санал Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны хувьд 47 хувь, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын хувьд 43 хувийн саналтай буюу саналын зөрүү тийм ч их биш байсан юм. Харин мэтгэлцээний дараа олонхийн санал  мөн л Клинтоны талд гарсан байна.

Хоёр нэр дэвшигчийн хувьд хоёулаа хувийн асуудалтай. Дональд Трамп эмэгтэйчүүдийг зүй бусаар доромжилсон, ёс зүйн хувьд алдаа дутагдалтай хүн гэх шүүмжлэлд өртөөд байгаа бол Хилларигийн хувьд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байхдаа хувийн цахим хаягаа ашиглаж, албаны ажлыг хувийн шугамаар явуулсан, үүний цаана маш их хэмжээний авлига, хээл хахуулын хэрэг нуугдаж байгаа гэж өрсөлдөгч нь түүнийг буруутгаж байгаа юм. Эдгээр асуудал мэдээж энэ удаагийн мэтгэлцээний үеэр бие бие рүүгээ дайрч давших гол сэдэв болсон.

Үүнээс гадна  улсын өр, эрүүл мэнд, нийгмийн үр өгөөж, цагаачлал, эдийн засаг, дээд шүүх, гадаад бодлого зэрэг сэдвүүдээр мэтгэлцлээ. Дональд Трамп өмнөх мэтгэлцээн дээр Билл Клинтоны бэлгийн дарамтад хохирогч болсон гэх эмэгтэйг үзэгчдийн суудалд суулгасан бол энэ удаад Хилларигийн эсрэг  тактикийнхаа хүрээнд ерөнхийлөгч Барак Обамагийн эцэг нэгт ах Малик Обама болон Хиллариг төрийн нарийн бичгийн дарга байх үед Ливийн Бенгазид болсон халдлагын үеэр амь үрэгдсэн АНУ-ын дипломатчийн ээжийг үзэгчдийн танхимд урьсан байна.

Мөн Дональд Трамп хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол тангараг өргөхөөсөө өмнө Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана гэж өмнө нь хэлсэн нь мэтгэлцээний эхэнд 2 талын хооронд дипломат асуудлаар маргаан өрнүүлэхэд хүргэлээ. Хиллари Трампыг Оросын утсан хүүхэлдэй гэсэн бол Трамп Хиллариг Оросын хакеруудад чадуулсан, цаашдаа ч Оросод үнэлэгдэж чадахгүй нэгэн гэж дайрч давшлав.

Бүгд Найрамдах намын нэр дэвшигч зэвсэг эзэмших эрхийг дэмжихээ амлаж байх зуур Ардчилсан намын нэр дэвшигч эмэгтэйчүүд, бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай хүмүүсийн эрхийг хамгаалахаа амлаж байлаа. Ийнхүү ширүүхэн өрнөсөн 3 дахь халз мэтгэлцээн нэр дэвшигчдийн хувьд сүүлийнх нь юм. Тийм ч учраас олон сая сонгогчдын хувьд шийдээ гаргахад нь нөлөөлөхүйц чухал мэтгэлцээн болж өндөрлөлөө. Ирэх арваннэгдүгээр сарын 8-нд АНУ-ын ард түмэн ирэх 4 жилд төр барих ерөнхийлөгчөө сонгоно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трамп, Хиллари нарын сүүлчийн халз мэтгэлцээн болж өндөрлөлөө  
Үзсэн: 3191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.226.xxx] 2016-10-21 22:43
8 jil shvv dee niitlegchee tsutsu
Зочин [202.9.41.xxx] 2016-10-21 11:14
Хиллари ялвал дэлхийн улс төрийн уур амьсгалд арай зөөлөн байх даа.
Зочин [59.24.77.xxx] 2016-10-20 23:17
solongosiin Pak avgaigaar bol ch ene emegteichuud buteh shinjguiee saihan usulttei bsan ediin zsagtai ulsiig unagachlaashde amerik bol delhiin terguuleh guren Hillary avgai bol udirdaj unendee amjihgui
Зочин [59.24.77.xxx] 2016-10-20 23:13
trump garval orostoi er hunii ysoor haritsana hilary gej ene avgaichdee tulga toirson heruul hiiseer duusah bhdaa
Зочин [150.129.141.xxx] 2016-10-20 22:29
Emegteichuud iim l mundag shdee ene bol neg jishee erchuud mini sain bod bodloo tsegtsel bid yun deer aldaad bwina gedgee uhaar amjilt
зочин [202.9.42.xxx] 2016-10-20 22:22
ДЭЛХИЙН УЛС ТӨР БҮРЭН ДАМПУУЧЭЭ. САЯХАН Л НӨХӨР НЬ ЦАГААН ОРДОНД БӨГС БӨӨРНИЙ ХЭРЭГТ ОРООЦОЛДОЖ, ЭНЭ АВГАЙ ХЭЛ АМ ХИЙЖ ЯВСАНДАГ. ЭНЭ ТРАМП ГЭГЧ ХАРВААС СОЛИОТ ЭР. ИЙМ ХОЁР ЭТГЭЭД АНУ -г УДИРДАХ ГЭЖ ҮҮ? АРАЙ ЭРҮҮЛ САРУУЛ, 45-50 НАСНЫ ЁС ЗҮЙ, МЭДЛЭГ САЙН ХҮМҮҮС БАЙМААР ЮМ...
Зочин [202.72.242.xxx] 2016-10-20 17:56
Sarmagchin
Зочин [182.160.38.xxx] 2016-10-20 17:55
самж гэж сармагчин
Зочин [139.5.216.xxx] 2016-10-20 17:46
Бид ч Шар СЭМ авга ын бодлогыг сайн дуурайсан самжнууд юмаадаа.
Зочин [202.9.41.xxx] 2016-10-20 17:52
самж гэж юу гэсэн үг вэ!
Зочин [202.72.242.xxx] 2016-10-20 17:56
Sarmagchin
Зочин [150.129.142.xxx] 2016-10-20 17:17
Tramf

Бидэнтэй нэгдээрэй