Шууд Chart

Батлан хамгаалах яаманд 60 машин өглөө

2016-10-20 17:53:55

ХБНГУ-ын Засгийн газраас манай улсын БХЯ-нд цэргийн зориулалттай бензийн Волф загварын 60 авто машиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. Манай хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа 1993 оноос эхэлсэн. Өнөөдөр Монгол, Германы энхийг сахиулагчид нэг туган дор үүрэг гүйцэтгэж байгааг БХЯ-ны сайд энэ үеэр онцолж байсан юм.

Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд цэргээ олноор нь илгээж, монгол цэргийн ур чадвар улам бүр өсч байгааг НҮБ-ын гишүүн орнууд өндрөөр үнэлдгийг ХБНГУ-ын батлан хамгаалахын салбарынхан онцолж байна. Саяхан манай хоёр орны Батлан хамгаалах яамны зөвлөлдөх уулзалт болж, цэргийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх талаар ярилцаж, манай улсад эдгээр авто машиныг буцалтгүй тусламжаар илгээжээ.

Монгол, Германы энхийг сахиулагчид 2009 оноос хойш хамтарсан сургуулилтад оролцож, цэргийн армийн сайн харилцаатай болсныг хоёр тал энэ үеэр онцолж байлаа. Мөн ХБНГУ нь Монгол Улсын зэвсэгт хүчинд 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий техник материалын тусламж үзүүлж, байнгын хамтын ажиллагааг дэмжиж иржээ.       

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Батлан хамгаалах яаманд 60 машин өглөө   
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй