![](/uploads/201610/news/thumb/3a1e5d223db8dca4ae0a8d9352680cc6_x3.jpg)
Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн дагуу Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж зээлийн хоршоо улирал бүр санхүүгийн тайлангаа дараа сарын 10-ны дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 2016 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа нийт 276 хоршоо ирүүлэхээс 208 нь ирүүлж, 75,4 хувьтай байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нийт 96 Хадгаламж зээлийн хоршооны 53 нь тайлангаа ирүүлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж зээлийн хоршоодтой утсаар холбогдож алдаатай илгээгдсэн тайланд зааварчилгаа өгч, санхүүгийн тайлангаа хүндэтгэн үзэх шалтгаангүй хугацаа хоцроосон ХЗХ-дод Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
Хадгаламж зээлийн хоршоодын 24,6 хувь нь санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна | ||
Үзсэн: 770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.