Шууд Chart

Деррик Рөүзийн холбогдсон хүчирхийллийн хэрэг шийдэгдлээ

2016-10-21 15:14:30

Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны лигийн “Нью-Йорк Никс” багийн холбон тоглогч Деррик Рөүзийн талаарх таагүй мэдээллүүд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ихээр цацагдаж байна. Лигийн шинэ улирал эхлэх гэж буй энэ үед Рөүзийн хэргийг шийдэгдтэл талбайд гаргах боломжгүй ч гэж ярьж байсан юм. 2013 оны 8 дугаар сард Деррик Рөүз Хэмптон болон Аллен гэх хоёр найзын хамтаар нэгэн бүсгүйг хүчирхийлсэн гэж хохирогч өнгөрсөн хавар шүүхэд хандсан юм.

Харин шүүхэд яллагдагчаар дуудагдсан Рөүз “Тохиролцооны үндсэн дээр энэ явдал болсон. Ямар нэгэн хүч хэрэглэсэн зүйл байхгүй” хэмээсэн. Лос Анжелес хотод шүүх хурал болж, түүнийг гэм буруугүй болохыг тогтоосноор Рөүзийн ээлжит нэгэн дуулиан энд хүрээд дуусч байна. Гурван цаг гаруй үргэлжилсэн тус шүүх хуралд Рөүзийн талаас хэд хэдэн баримтыг дэлгэсэн нь түүнийг гэм буруугүй гэдгийг нотлох хангалттай шалтгаан болжээ. Алдар нэртэй тамирчдаас энэ зэргээр мөнгө нэхэх явдал олон тохиолддог.

Гэхдээ сайн өмгөөлөгч, талуудын харилцан тохиролцооны үндсэн дээр энэ төрлийн хэргүүд ихэнхдээ эерэгээр шийдэгдэж байсан юм. Рөүзийн энэхүү хэрэг ч үүгээр дууссан нь сайн хэрэг. Одоо бид түүнийг шинэ улиралд, шинэ багтаа хэрхэн тус хүргэхийг харах болно.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Деррик Рөүзийн холбогдсон хүчирхийллийн хэрэг шийдэгдлээ  
Үзсэн: 1854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй