Шууд Chart

Тесла компани жолоочгүй машин үйлдвэрлэнэ

2016-10-22 10:32:23

Дэлхийн автомашины зах зээл дээр цахилгаан хөдөлгүүртэй машин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч "Тесла" компани бүрэн автомат жолоодлоготой буюу жолоочгүй авто машин үйлдвэрлэнэ гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ энэ нь ойрын хугацаанд биеллээ олох боломжгүй байгаа юм байна. Учир нь жолоодлогын өөрөө удирдах систем бүхий төхөөрөмжийг машинд суулгахын тулд зарим програмчлалыг хийх шаардлагатай аж.



Үүнийхээ дараа буюу 2017 оны сүүлээр анхны бүрэн автомат жолоодлоготой цахилгаан авто машиныг АНУ-ын Нью-Йорк хотоос Лос Анжелес хот хүртэлх зам дээр туршиж үзэхээр төлөвлөжээ. Теслагийн төлөөлөгчийн хэлж байгаагаар, энэ автомат удирдлага бүхий төхөөрөмжийг одоогийн үйлдвэрлэж байгаа автомашинууд дээр шууд суулгах боломжгүй юм.



Иймд ирэх 7 хоногоос эхлэн тус компанийн үйлдвэрлэх машинуудад эргэн тойрноо бүрэн харах чадамжтай буюу 360 градусаар эргэдэг камер болон одоогийнхоос 40 дахин илүү хурдтай компьютерийг суурилуулах гэнэ. Мөн хэт авиа мэдрэгч болон байршил тогтоох радарын системийг ч машинд байрлуулах юм. Эдгээр дэвшилтэт технологийг суулгах боломж сүүлийн үеийн загварууд бүхий цахилгаан автомашинтай хэн бүхэнд нээлттэй юм байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тесла компани жолоочгүй машин үйлдвэрлэнэ  
Үзсэн: 2927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй