Шууд Chart

ОХУ-ын эрүүл мэнд, боловсролын санхүүжилтийн хэмжээ буурах төлөвтэй байна

2016-10-22 13:01:54

2017-2019 оны хооронд ОХУ-д боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн хэмжээ 2006 оны түвшинд хүрч буурна. Ийм  таамаглалыг  эдийн засгийн  их  сургуулийн хөгжлийн төвийн шинжээч мэргэжилтнүүд хийснийг "Би Би Си" агентлаг дамжуулж  байна.

Тус төвөөс  эрхлэн гаргасан "Төр ба бизнесийн талаарх тайлбар" нэртэй тайлан илтгэлд тэмдэглэснээр хүн амд чухал энэ хоёр салбарын санхүүжилтийг  бүс нутгуудын төсвөөс  гаргадаг  болсноор  ачааллаа ч дийлэхгүйд хүрч магадгүйг анхааруулсан байна. 

Хэрвээ Засгийн газар боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Латин Америк, Азийн  орнуудын  түвшинд  хүртлээ буурахад хүрнэ  гэж шинжээчид  тэмдэглэжээ. Өнгөрсөн 7 хоногт Оросын Засгийн газар 2017-2019 оны  Холбооны төсвийн төслийг танилцуулсан юм.

Энд тэмдэглэснээр төсвийн  зардлыг 500 тэрбум рублиэр бууруулсан  байна. Үүний тулд  батлан хамгаалах,  эдийн засгийг дэмжих,  эрүүл мэндийн салбарын  зардлыг бууруулахаар тусгажээ. Гэхдээ боловсролын  салбарын  зардлыг  маш бага хувиар  нэмсэн байна.

Боловсролын  салбарын  санхүүжилт 2000 оноос хойш маш бага хувиар  өсч байгааг эдийн засагчид сануулсан байна. 2009, 2012 онд  хамгийн  өндөр  хувиар нэмэгдэж байсан байна.  Шинжээчдийн тооцоолж байгаагаар  өнгөрсөн 2013  онд  боловсролын салбарт  Оросын нийт дотоодын бүтээгдэхүүний 4 хувьтай тэнцэх хөрөнгө мөнгийг зарцуулж байсан байна. 

Тэгвэл  2019  он гэхэд  энэ хувь хэмжээ 3.5  болтлоо буурахаар байгаа юм. Эрүүл мэндийн  салбарын санхүүжилт хөрөнгө оруулалтын хувьд  боловсролын  салбарынхаас ч тааруухан байна.  Сүүлийн  10 жилд  эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд дотоодын нийт  бүтээгдэхүүний 3-3.5 хувьтай тэнцэх хөрөнгө мөнгийг зарцуулж иржээ. Харин 2019  он гэхэд энэ тоо 3.1 хувьд л хүрэхээр байна.  Энэ нь эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дундаж үзүүлэлтээс даруй хоё дахин бага үзүүлэлт юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын эрүүл мэнд, боловсролын санхүүжилтийн хэмжээ буурах төлөвтэй байна  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй