Шууд Chart

Сумын сургуульд сурагчдыг хөгжүүлэх лаборатори анги хэрэгтэй байна

2016-10-23 12:46:19

Архангай аймгийн цэцэрлэг суманд манай сэтгүүлч Д.Сүхбтаар ажиллаад ирлээ. Тэрбээр сумын сургуульд сурагчдыг хөгжүүлэх лаборатори анги, үзүүлэх танхим байдаггүй талаарх асуудлыг энэ удаад хөндөн сурвалжилсан байна.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэд аймаг, хотын төв рүү шилжих нэг шалтгаан нөхцөл нь хот хөдөөгийн сургалттай холбоотой гэж хэлж болно. Хотод илүү сайн боловсрол эзэмших боломжтой. Хөдөө хүүхдүүд хангалттай сайн хөгжихгүй байна гэсэн ойлголт байдаг. Энэ зааг ялгааг арилгахад сумын сургуулийг ашиглах хэрэгтэй байгааг сумын сургуулийн захирал ярьж байна. Энэ сумын сурагчид нэг л ээлжээр хичээллэдэг. Үдээс хойш хүүхдүүд хүссэн цагаараа давтлага авах боломж байна. Гэхдээ тэдний сонирхолыг татах, лаборатори анги, танхим хэрэгтэй байгаа юм. Орчин үеийн хүүхдүүд ном уншихыг шаардаж, самбар дээр хичээл заах нь хоцрогдсон арга барил болчихоод байгааг тэрбээр хэлж байлаа.

Мөн боловсролын салбарт нийтээр гарч байгаа алдаа нь сайд, дарга нар солигдох бүрд л  энэ салбарт баримтлах бодлого, систем өөрчлөгддөг. Тухайлбал, өнгөрсөн 4 жил цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж, багш нарыг сургалтанд хамруулж, улсаас ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан байдаг. Гэтэл ирэх 4 жил энэ хөтөлбөр хэрэгжих эсэх нь тодорхой байна. Энэ байдал нь сураглтын агуулга, системд доголдол бий болгож байгааг холбогдох хүмүүс сануулж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сумын сургуульд сурагчдыг хөгжүүлэх лаборатори анги хэрэгтэй байна   
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй