2017 онд Их Британи улсыг европын холбооноос гарах асуудлаар яриа хэлэлцээ эхэлмэгц томоохон банкууд тус улсаас гарч магадгүй гэж Британий банкны холбооны ерөнхийлөгч Энтони Браун мэдэгдлээ.
Банкнуудын хувьд “Брексит” гэдэг бол худалдааны нэмэлт үнэ тариф гэсэн үг юм. Үүнээс гадна зарим банкууд хууль ёсны дагуу үйлчилгээ үзүүлэх эрхээ алдахад хүрнэ. Иймээс одоо олон улсын банкууд үйлчлүүлэгчдэдээ хэрхэн үйчилгээ үзүүлэх ямар боломж байгааг судалж байна гэдгийг ноён Браун дурдлаа. Түүний хэлснээр, бизнесийн салбар эцсийн мөч хүртэл хүлээх, харзнах боломжтой байдаг бол банкуудад тийм боломж байдаггүй, банкууд “муу зүйл тулгарч болзошгүй” гэдэгт хэзээд урьдчилан бэлтгэж байх ёстой байдаг байна.
Энтони Брауны хэлж байгаагаар, жижиг банкууд зул сарын баярын өмнө нүүхээр төлөвлөж байгаабол том банкууд 2017 оны эхний улиралд багтаан Их британиас гарч, өөр газарт шилжин нүүхээр зэхэж байгаа юм байна. Лондон санхүүгийн даяарчилсан төв гэдэг утгаар энэ хямралыг даван гарна гэдэгт Энтони Браун найдаж байгаагаа илэрхийллээ. Энэ оны 6-р сард Их Британи улсад Европын холбооноос гарах эсэх асуудлаарбүх нийтийн санал хураалт болж, нийт хүн амын 52 хувь нь Европын холбооноос гарахын төлөө санал өгсөн. Их Британий ерөнхий сайд хатагтай Тереза Мэй Европын холбооноос гарах тухай Лиссабоны гэрээг ирэх 2017 оны гуравдугаар сард багтаан эхлүүлэхээр амлаж байна.
| “Брексит”-ээс болж томоохон банкууд Их Британиас гарч магадгүй | ||
| Үзсэн: 647 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.