Шууд Chart

“Исламын улс” террорист бүлгийн байлдагчид эмийн үйлдвэрийг шатаажээ

2016-10-23 14:36:36

“Исламын улс” террорист бүлгийн байлдагчид Иракийн Найнава мужид Мосул хотоос холгүй орших эмийн үйлдвэрийг шатаажээ. Энэ үйлдвэр 2007 онд олон улсын “Ай-Эс-О” сертификат авсан бөгөөд Иракт хамгийн сайн үйлдвэрийн тоонд ордог байжээ.

Мөн “Исламын улс” бүлгийн байлдагчид Мосул хотоос холгүй газарт 284 нь эрчүүд болон эрэгтэй хүүхдийг цаазлан хороосон байна. “Си-Эн-Эн”-ний мэдээлж байгаагаар, лалынхан энэ сарын 20, 21-нд орон нутгийн оршин суугчдыг хоморголон устгах ажиллагаагаа эхэлсэн юм байна. Хороосны дараа цогцосуудыг бөөнөөр нь нүхэнд хийж булсан байна.

Иракийн Засгийн газар энэ сарын 17-нд Мосул хотыг “Исламын улс” бүлгийн байлдагчдаас чөлөөлөх цэргийн ажиллагааг эхэлсэн, АНУ тэргүүтэй олон улсын эвсэл агаараас дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэх зуур НҮБ-ын мэдээлж байгаагаар, “Исламын улс” террорист бүлгийн байлдагчид энгийн ард иргэдийг “амьд бамбай” болгож байгаагийн дээр сүүлийн мэдээгээр л гэхэд 550-иад гэр бүлийг энэ зорилгодоо ашиглах үүднээс хулгайлсанбайна. Сая Германы эрх баригчид Мосул хотын дүрвэгчдэд дэмжлэг, тусламж үзүүлэх үйл хэрэгт 34 сая евро гаргахаа амлалаа. Энэ хөрөнгө мөнгийг Иракт тусламж үзүүлэх алба байгуулахад зарцуулахаар болсон бөгөөд энэ алба дүрвэгчдийг байрлуулах, тэдэнд хүмүүнлэгийн болон эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Исламын улс” террорист бүлгийн байлдагчид эмийн үйлдвэрийг шатаажээ  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй