БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчний байлдааны 3 хөлөг онгоц Вьетнамын Камрань боомтод зангуу хаялаа. Энэ боомт стратегийн чухал ач холбогдолтойд тооцогддог.
Вьетнамын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн уламжилж байгаагаар, Хятадын байлдааны 3 хөлөг онгоц сая шинээр нээгдсэн тус боомтод зангуу хаяжээ. Эндээс ирж байгаа мэдээгээр, хятадын 3 хөлөг онгоц Сомали орчимд далайн дээрэмчидтэй тэмцэх үүргээ биелүүлээд эх орондоо буцаж байгаа бөгөөд ирэхлхагва гараг хүртэл Камрань боомтод байх юм байна.
Вьетнамын Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард энэ боомтыг гадаадын хөлөг онгоцуудад нээсэн. Дөрөвдүгээр сард Японы өөрөө өөрийгөө хамгаалах хүчний байлдааны хөлөг онгоцууд анх Камрань боомтод орж, зангуу хаясан юм. Дараа нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин Вьетнамын дайндууссанаас хойш анх удаа энэ сард Камрань боомтод орсон. Ханой Камрань боомтод Японы, Америкийн, Хятадын байлдааны хөлөг онгоцуудыг хүлээн авснаар Бээжинд тэнцвэртэй гадаад бодлого баримтлана гэдгээ нотлон харуулахыг эрмэлзэж байна хэмээн шинжээчид үзэж байна.
| Хятадын байлдааны хөлөг онгоцууд Вьетнамын Камрань боомтод зангуу хаялаа | ||
| Үзсэн: 561 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.