Шууд Chart

Дүрвэгчдийн Кале хуарангийн хүүхдүүдийн эхний хэсэг Их Британид хүрэлцэн ирлээ

2016-10-23 14:53:53

Францын Кале дүрвэгчдийн хуарангаас хүүхдүүдийн эхний хэсэг өчигдөр Их Британид хүрэлцэн ирсэн тухай “Гардиан” сонин уламжилж байна. “Өмнө байгуулсан тохиролцооны дагуу хүүхдүүд эцсийн эцэст аюулгүй газар ирсэнд би маш их баяртай байна” гэж Лейборист намын төлөөлөгч хэлээд, “энэ бол дөнгөж эхний алхам, гараа сайн бол бариа сайн гэж ярьдаг, гэвч эрх баригчид дүрвэгчдийн төлөө үүнээс ч ихийг хийх боломжтой шүү дээ” гэлээ.

Сонинд бичсэнээр эхний ээлжинд 54 охин ирсэн бөгөөд тэдний ихэнх нь Эритрейгээс ирсэн хүүхдүүд байна. Охидыг Лондон хотоос өмнө зүгт орших дүрвэгчдийн төвд байрлуулжээ. Өнөөдөр эдэн дээр нэмж Калегаас 100-аад хүүхэд ирэх юм байна. Өнөөг хүртэл Их Британи улс төрөл садангууд нь тус улсад оршин суудаг насанд хүрээгүй дүрвэгч хүүхдүүдийг хүлээн авч байсан, харин энэ удаа өнчин өрөөсөн хүүхдүүдийг хүлээн авч байна.

Энэ сарын 9-ний өдөр Английн нэлээд өндөр зиндааны лам хуврагууд ерөнхий сайд Тереза Мэйд хандаж, 24-нд буулгахаар төлөвлөсөн Кале хуарангаас 400 хүүхэд хүлээн авахыг уриалсан юм. Мөн Их британий Дотоод хэргийн сайд Бернар Казнёв ч гэсэн эрх баригчид Кале хуаранд байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хүлээн авахыг шаардсан юм байна. Одоогийн байдлаар дүрвэгчдийн Кале майхан хуаранд 6 мянга 400-аас 8 мянга гаруй дүрвэгч толгой хорогдож байгаа бөгөөд тэдний ихэнх нь Судан, Афганистан, Эритрейгээс ирсэн хүмүүс байна. Францын эрх баригчид “Калегийн ширэнгэн ой” гэж нэрлэгдэх болсон хуаранг буулгах шийдвэр гаргаад байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дүрвэгчдийн Кале хуарангийн хүүхдүүдийн эхний хэсэг Их Британид хүрэлцэн ирлээ  
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй