Шууд Chart

Сурагчид НҮБ-ын загвар хуралдааныг хийлээ

2016-10-24 14:20:57

70 гаруй жилийн түүхтэй олон улсын томоохон байгуулагуудын нэг болох НҮБ-ын загвар хуралдааныг ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд хоёр дахь удаагаа эх орондоо  зохион байгууллаа.  Хүүхдүүд АНУ, Хятад, Япон, Франц, Хойд Солонгос зэрэг  улс орнуудыг төлөөлж, дэлхийн улс орнуудад тулгамдаж буй  олон улсын харилцаа, эдийн засгийн хямрал, терроризм, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг олон сэдвийг хөндөж, гарц шийдэл хайж мэтгэлцэж байна. Тэд тулгамдаж буй асуудлуудаар зөвшилцөөд зогсохгүй түүнийгээ судлах, өөр түвшинд сэтгэх боломжийг  өөрсдөдөө олгож байна.

Хүүхдүүд хурлаар гаргасан шийдвэрээ НҮБ-ын Монгол дахь төлөөлөл байгууллагад хүргүүлэх юм. Сурагчид  өөр хэлээр мэтгэлцэж, хэлний чадвараа дээшлүүлэх, албан бичиг боловсруулах  зэргээр олон зүйлд  суралцаж байгаа нь энэхүү хурлын гол онцлог  болж байна. Тэдний санаачилсан анхны  хуралд  өнгөрсөн жил 100 гаруй төлөөлөл оролцож байсан бол энэ удаад 150 гаруй ахлах ангийн сурагч оролцлоо. Өнгөрсөн жил хөдөө орон нутгийн хүүхдүүд хамрагдаж байсан бол энэ удаад зөвхөн нийслэлийнхэн оролцжээ. Ийм загвар хурлыг олон улсын их дээд болон ахлах сургуулиудын хэмжээнд  400 гаруй удаа зохион явуулсан байдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сурагчид НҮБ-ын загвар хуралдааныг хийлээ  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй