Ням гарагийн өглөө Оросын Рязань хотод орон сууцны барилгад хий дэлбэрсний улмаас 3 хүн амь үрэгдэж, 13 хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. 2013 онд баригдсан 10 давхар барилгын 9 дүгээр давхарт ахуйн хэрэглээний хий гэнэт дэлбэрсний улмаас дээд давхруудын 14 айлын сууц сүйдсэн байна. Ойролцоох хамгаалалтын камерт буусан дүрс бичлэгт харагдаж байгаагаар осол гарсан барилгын ойр орчимд хар утаа, тоос үүсчээ.
Онцгой байдлын албаныхан барилгын нурангад дарагдсан байж болзошгүй иргэдийг авран хайх ажиллагааг явуулсны үр дүнд 15 хүнийг олж аварснаас 13 нь эмнэлэгт хүргэгджээ. Албаныхны хэлж байгаагаар эмнэлгийн тусламж авах шаардлагагүй иргэдийг ойролцоох сургууль руу нүүлгэн шилжүүлсэн байна.
Ослын газар ажиллаж байгаа шинжээчдийн хэлж байгаагаар хий алдагдсанаас үүдэн дэлбэрэлт гарсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Мөн үүнтэй зэрэгцээд өчигдөр Тьюмен хотод 2 давхар байшинд хий дэлбэрч, 4 хүн шархадсан хэрэг гарчээ. Ийм төрлийн осол Оросын хуучны орон сууцнуудад түгээмэл гардаг болохыг албаныхан хэлж байна.
| Орон сууцны барилгад хий дэлбэрсний улмаас 3 хүн амь үрэгджээ | ||
| Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.