Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцууллаа. Тус яам энэ хугацаанд Монгол улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсон, Орхон гол, Ганга нуурыг аврах чиглэлд тодорхой ажлуудыг хийж эхэлсэн, нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын талаар хэлэлцсэн зэрэг томоохон ажлуудаа дурдаж байна. Тухайлбал, Монгол улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор уур амьсгалын өөрчлөлтөнд өртөмтгий, хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн чиглэлээр олон улсын дэмжлэг туслалцаа авах боломж бүрджээ.
Түүнчлэн манай улс 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах санг эргэн сэргээх төлөвлөгөөтэй байгаагаа түүнд зориулж 5 тэрбум төгрөг төсөвлөхөөр болсноо БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол танилцууллаа. Цаашид Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын төв болох зорилт тавьж байна. Энэ хүрээнд олон улсын томоохон хурлыг зохион байгуулж, Торгоны зам хөтөлбөрийн 33 гишүүн улсыг оролцуулжээ.
Дээрх гишүүн улс орнууд нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Ганга нуур” ширгэж байгаа асуудлыг тодруулж, эхний ээлжинд нуурыг тэжээдэг булгийг хашаажуулах, орон нутгийн хөрөнгөөр бэлчээр усжуулалтын зориулалттай гүний худаг гаргахаар болсон байна. Мөн Орхон голын орчинд байдаг уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахаар болжээ.
| Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад зориулж 5 тэрбум төгрөг төсөвлөнө | ||
| Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.