АНУ-ын Калифорни мужид олон хүний аминд хүрсэн авто осол гарчээ. Тодруулбал, ням гарагийн өглөө орон нутгийн цагаар 5 цагийн үед Палм Спрингсийн ойролцоох хурдны зам дээр аяллын автобус ачааны машины араас мөргөжээ. Ослын улмаас автобусны жолооч болон уг автобусанд зорчиж явсан 12 хүн амь үрэгдэн, 30 гаруй зорчигч бэртэж гэмтжээ.

Ослын үеэр автобусанд явсан 40 зорчигчийн дийлэнх нь унтаж явсан учир тухайн үед яг юу болсон талаар мэдээлэл өгөх хүн байхгүй байгаа аж. Шинжээчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд автобусны хурд хэтэрсэн байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлээд байна. Учир нь автобус ачааны машины араас хүчтэй мөргөж, хамар нь дотогшоо чихэгдэж орсон байгаа юм.

Ойролцоох казиногоос Лос Анжелесыг чиглэн явсан аялагчид болон жолоочийн хувьд ямар нэг мансууруулах бодис хэрэглэсэн эсэх мэдээлэл байхгүй байгаа юм. Осолд орсон аялалын автобусны хувьд хамгийн сүүлд өнгөрсөн 4 дүгээр сард үзлэг оношлогоонд орсон, техникийн хувьд ямар ч асуудалгүй болохыг аяллын компаниас мэдэгдэж байна. Осол хийж, амь үрэгдсэн жолоочийн хувьд тухайн аялалын компанийн эзэмшигчдийн нэг байжээ. Харин амь үрэгдсэн зорчигчдын дунд хүүхэд байгаагүйг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Нийтдээ 13 хүний аминд хүрсэн уг осол сүүлийн хэдэн жилд Калифорнид гарсан хамгийн том осолд тооцогдож байна.

| Калифорниа мужид 13 хүний аминд хүрсэн авто осол гарчээ | ||
| Үзсэн: 1239 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.