Шууд Chart

Хорих ангиуд хүнсний ногоогоо өөрсдөө тариалж байна

2016-10-24 17:57:44

Өнөөдөр ШШГЕГ-аас  100 хоногт хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулж,  энэ хугацаанд баригдсан барилга болоод хорих ангиудын оёдлын үйлдвэрийн үйл ажиллагааны  үр дүнгийн мэдээллийг  өгсөн юм.

Баянхонгор, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл дэх Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагуудын нэг цонхны үйлчилгээний төв  ашиглалтад оржээ.

Өвөрхангай аймгийн Хархорин суманд  тус бүр нь 35 сая төгрөгийн өртөгтэй  зургаан айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан байна.
Орхон аймагт ял эдэлж байгаа хүмүүсийг ажлын байраар хангах зорилготой бээлийний үйлдвэрийг  ашиглалтад оруулж, өнөөдрийн байдлаар 5,000 хос бээлий үйлдвэрлээд байна.  

Өмнөговь аймагт жилд 3000-3500 ширэг модон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай “Модон эдлэл, тавилгын үйлдвэр” ашиглалтад ороод байгаа юм байна.

Мөн хорих ангиуд хүнсний ногоогоо  өөрсдөө  тариалж, арвин ургац хураан аваад байгаа ба туслах аж ахуйд шаардлагатай хадлангийн ажлыг хийж гүйцэтгэснээ танилцуулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хорих ангиуд хүнсний ногоогоо өөрсдөө тариалж байна  
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй