Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Дэлхийн банкнаас МУ даяар бага боловсролын үйл ажиллагааг дэмжих 3000 долларын санхүүжилттэй төсөл зарласан байна. Энэ төсөлд Хөвсгөл аймгийн "Дэлгэрмөрөн" цогцолбор сургууль Номын өргөөтэй болох төсөл бичиж шалгарчээ. Сургуулийн нэг өрөөг тохижуулан байгуулсан номын өргөөнд бага ангийн хүүхдүүд гэртээ байгаа юм шиг сонирхсон номоо чөлөөтэй унших орчныг бүрдүүлж өгсөн байна.
Түүнчлэн Номын өргөөнд бага ангийн хүүхдийн унших дуртай бүхий л номыг байршуулахыг зорьсон байна. Одоогоор номын өргөөндөө 300 гаруй номтой болсон цаашид хүүхэд бүр ном хандивлаж баялаг номын сантай болох ажээ.
| Бага ангийн сурагчид “Номын өргөө”-тэй болжээ | ||
| Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.