Шууд Chart

Японы зар сурталчилгааны компани илүү цагаар ажиллахыг хоригложээ

2016-10-25 11:27:31

Японы зар сурталчилгааны хамгийн том компани "Дэнцү" ажилтныхаа амиа хорлосон шалтгаантай холбоотойгоор илүү цагаар ажиллахыг хориглосон байна. Тус компанийн ажилтан 24 настай Мацури Такахаши амралтгүй, хэт их ажлын ачааллаас болж өнгөрсөн 12 дугаар сард амиа хорлосон нь компанийн удирдлагуудыг ийм шийдвэр гаргахад хүргэжээ.

Өнгөрсөн сард үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас ажилтны үхлийн шалтгааныг ажлын ачаалалтай холбоотой гэдгийг баталж байсан юм. Компанийн энэ шийдвэрийн дагуу Токио хот дахь төв байрны 48 давхар барилгын гэрэл өчигдөр 22:00 цаг гэхэд бүгд унтарч, бүх ажилчдыг тараасан байна. Компанийн удирдлагуудын мэдэгдэж байгаагаар ганц Токиод төдийгүй бусад салбаруудад ч энэ дүрэм үйлчилж, өглөөний 05:00 цагаас орой 22:00 цаг хүртэлх хугацааг хэтрүүлэн ажиллахыг хориглосон байна.

"Дэнцү"-гийн ажилчид хөдөлмөрийн менежментийн гэрээний дагуу сардаа 70 цаг илүү ажиллаж ирснийг бууруулж, ирэх 11 дүгээр сараас 65 цаг болгоно гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Мөн ажилчдынхаа ажиллах орчныг сайжруулж, эрүүл мэндэд нь анхаарах болно гэдгээ ч мэдэгдлээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы зар сурталчилгааны компани илүү цагаар ажиллахыг хоригложээ   
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй