Шууд Chart

Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах талаар хэлэлцэж байна

2016-10-25 11:20:53

ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Удирдах хорооны 24 дүгээр хурал өчигдөр эхэлсэн. Уг хурал өнөөдөр үргэлжилж  НҮБ-ын тогтвортой хөгжлийн “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” тухай 6-р зорилтыг хэрэгжүүлэхэд улс орнуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд судалгаа, шинжилгээний ажлын ач холбогдлыг онцлон хэлэлцэж байна.

Удирдах хорооны хуралд Япон, Тайланд, Малайз, БНФУ, БНХАУ, Австрали, Индонез, БНСУ зэрэг Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийт 12 орны 40 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм.

Хурлын үеэр улс орнуудын төлөөлөгчид ЮНЕСКО-гийн Ус зүйн хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга хэмжээний тайлангаа танилцуулсан юм. ЮНЕСКО-гийн Ус зүйн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны 2015-2016 оны үйл ажиллагааны тайланг Монголын Үндэсний хорооны дарга, БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа танилцууллаа. ЮНЕСКО-ийн Ус зүйн хөтөлбөрийн Монголын Үндэсний комисс 2016 онд Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, Үндэсний их сургуулиудтай хамтран  “Ус ба тогтвортой хөгжил” сэдвийн дор оюутан сурагчдын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. БОАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний алба хамтран ЮНЕСКО, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, өргөжүүлэх зорилгын хүрээнд ЮНЕСКО -гийн үйл ажиллагааны чиглэл бүрээр хамтран ажиллах “Санамж бичгийн төсөл”-ийг боловсруулж байна. Санамжид Ус зүйн хөтөлбөр ба Монгол улсын цаашдын хамтын ажиллагааг усны нөөцийн тогтвортой ашиглалт, усны салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, бүх нийтийн усны боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлын тодорхой чиглэлүүдээр “Хамтарсан хөтөлбөр” гаргаж ажиллахыг санал болголоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах талаар хэлэлцэж байна  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй