Шууд Chart

Хятадын төлөөлөгч Умард Солонгост айлчилж байна

2016-10-25 11:35:52

Хятадын өндөр дээд албан тушаалтан Умард Солонгост хоёр улсын хилийн тухай асуудлаар айлчлал хийж байгааг Пхеньяны төв хэвлэл мэдээлж байна. Энд дурдсанаар Хятадын Гадаад хэргийн дэд сайд Лью Зенмин хоёр улсын хилийн асуудлаар хамтарсан комиссын хуралдаанд оролцохоор ирсэн байна. Гэхдээ түүний айлчлалын хүрээнд юу хэлэлцэх болоод ямар дээд албан тушаалтнуудтай уулзах эсэх талаар айлчлалын ерөнхий хөтөлбөр тодорхойгүй байгаа юм.

Тэрбээр сүүлийн найман сарын хугацаанд Умард Солонгост айлчилж байгаа Хятадын хамгийн том албан тушаалтан болж байна. Түүний энэ айлчлал нь Бээжин Пхеньяны өдөөн хатгасан үйлдлийг үл харгалзан тогтсон харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх сонирхолтой байгааг харуулж байна гэж барууны хэвлэлүүд тэмдэглэж байна. Энэ зуур НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн туршилт удаа дараа хийж байгаагийн хариуд нэмэлт хориг арга хэмжээ авах эсэх асуудлаар хэлэлцэж байгаа юм. Энэ зөвлөлд Хятад улс байнгын гишүүний байр сууриас оролцдог юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын төлөөлөгч Умард Солонгост айлчилж байна  
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй