Шууд Chart

“Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөлөө

2016-10-25 12:36:09

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн ажлын хүрээнд өнөөдөр буюу  “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дууллаа. Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болсон юм.

Яруу найрагч С.Лхамсүрэн ОХУ-д сурч байхдаа 10 гаруй шүлэгтээ ая хийлгэхээр Д.Лувсаншарав гуайд өгч байжээ. Энэ дунд өнөөдөр ч үнэ цэн ач холбогдлоо алдаагүй “Маамуу нааш ир” дуу багтсан. Нэгэн жарны түүхтэй уран бүтээлийн анхны сонсогч нь Д.Лувсаншарав гуайн охин Л.Халиунсүрэн юм.

“Маамуу нааш ир” дууны шүлэг тэр чигтээ гүн философитой. Хөдөө нутаг, хотын ахуй амьдралыг дүрсэлж, байгаль дэлхийгээ хайрлах ухааныг шингээсэн. Эрдэмтэй эх оронч хүн төлөвшүүлэх гээд өргөн агуулгатай учраас өнөөдөр энэ дууг мэдэхгүй монгол хүн байхгүй.

Хүүхдийн гэх тодотголтой олон уран бүтээл мэндэлж байгаа ч “Маамуу нааш ир”-тэй адил олны хүртээл болсон нь тун ховор гэдгийг энд цэцэг өргөхөөр ирсэн уран бүтээлчид хэлж байсан юм. “Маамуу нааш ир” дууны энэ хөшөөг тус уран бүтээлийн 55 жилийн ойгоор бие даасан уран бүтээлчид урлажээ. Энэ хөшөө нь тус дуунд зориулсан 3 дахь хөшөө юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөлөө  
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй