Шууд Chart

Кветта хотын цагдаагийн академийн сонсогчид халдлагад өртөж, 41 хүн амь үрэгджээ

2016-10-25 12:54:44

Даваа гарагийн орой Пакистаны Кветта хотын цагдаагийн академи халдлагад өртөж, тодорхой бус тооны сонсогчид гэмт этгээдүүдэд барьцаалагдсаныг цагдаа нар аварчээ. Энэ академийн дотуур байранд 500 гаруй сонсогч амьдардаг юм байна. Халдлага гарах үеэр тав юм уу, зургаан террорист этгээд академийн сургалтын байраар дамжин шууд дотуур байранд хүрч, гал нээн, тэнд байсан хэсэг сонсогчийг барьцаалсан гэж Пакистаны армийн төлөөлөгч хэлж байна.

Гэсэн ч цагдаа, цэргийн хүчнийхэн гэмт этгээдүүдээс 200 гаруй сонсогчийг аварсан болохоо мэдэгдлээ. Ойролцоох оршин суугчдын мэдэгдэж байгаагаар халдлагын үеэр бөмбөг дэлбэрэх, буудалцах чимээ сонсогдсон гэж байна. Аврах ажиллагааны үеэр 41 сонсогч амь үрэгдэж, 106 нь хүнд, хөнгөн хэлбэрээр шархдаж эмнэлэгт хүргэгджээ.

Энэ хэргийн цаана ямар нэг алан хядах бүлэглэл байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрэг гарсан Кветта хотод урьд өмнө салан тусгаарлагчид болоод "Исламын улс" бүлэглэлийнхэн мөн ийм төрлийн террорист халдлагуудыг хийж байсан юм. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард хотын эмнэлэг болон шүүх байгууллагуудад бөмбөг дэлбэлсний улмаас 88 хүн амь үрэгдэж байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кветта хотын цагдаагийн академийн сонсогчид халдлагад өртөж, 41 хүн амь үрэгджээ   
Үзсэн: 1181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй