Шууд Chart

"Apple" компани Iphone 7 болон plus гар утсаа хоёр янзын хурдтай ажиллахаар бүтээжээ

2016-10-25 14:13:20

"Apple" корпораци энэ оны есдүгээр сард өөрийн шинэ бүтээгдэхүүн болох Iphone 7, 7 plus утаснуудыг олон нийтэд танилцуулж, худалдаанд гаргасан. Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцээд гар утас шинжээч, судлаачид нэгэн туршилт хийснийг "CNN" агентлаг дамжуулж байна.

Судлаачдын хэлж байгаагаар Iphone 7 болон plus загварын гар утас харагдах байдлаараа ялгаагүй адилхан ч, түүний ажиллах хурд хоёр өөр гэнэ. Нэг нь маш хурдтай ажиллах чадвартай Qualcomm  модемтой бол,  нөгөөх нь түүнээсээ арай удаан ажиллах хурдтай буюу Intelcomm модемтой бүтээгджээ.

Өөрөөр хэлбэл, Qualcomm модемтой бүтээгдсэн загварууд Intelcomm модемтой утаснаас даруй 30 хувиар илүү хурдтай ажиллах чадвартай гэсэн үг юм. Энэ ялгаа нь зурвас бичих үед,  эсвэл өөрийн хэрэглэх гэж буй аппликешнийг ачаалах буюу нээх үед ажиглагдах юм байна. Мөн хүн өөрийн ашиглаж байгаа утсаа ямар модемтой болохыг мэдэж болох аж. Гар утас шинжээчдийн үзэж байгаагаар та АНУ-ын үүрэн телефоны оператор болох Веризон, Спринт эсвэл фактори анлокед буюу аль ч үүрэн телефоны оператор хэрэглэж болохоор Iphone 7 болон plus загварыг хэрэглэж байгаа бол нь сайн хурдтай буюу Qualcomm модемтой гэсэн үг юм.

АНУ, Хятад, Японоос уг утсыг худалдаж авсан бол Qualcomm модемтой юм байна. Харин Intelcomm модемтой эсэхийг таны утасны ар талд хэвлэсэн моделын дугаараас мэдэх боломжтой. Intelcomm модемийн загвар нь А1778 эсвэл А1784 гэсэн дугааруудтай байдаг байна. Шинжээчид энэхүү хоёр өөр модемтой утсанд харьцуулсан судалгаа хийж үзэхэд Intel модемтой загвар нь Iphone-ийн өмнөх загвар болох 6S-тэй ойролцоо хурдтай байгааг олж тогтоожээ.

"Apple" корпораци яагаад хоёр өөр хурдтай Iphone 7 загварууд гаргасан нь тодорхой бус байна. Тус корпорациас энэ талаар одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм. Зарим хэвлэл  "Аpple" корпараци бизнесийн илүү их ашиг олох зорилготой байна гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Apple" компани Iphone 7 болон plus гар утсаа хоёр янзын хурдтай ажиллахаар бүтээжээ   
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй