Шууд Chart

Австралийн соёл амралтын хүрээлэнд дөрвөн хүний аминд хүрсэн осол гарлаа

2016-10-25 15:51:33

Австралийн соёл амралтын хамгийн том хүрээлэн болох "Dream world"-ийн тоглоомын зам дээр өнөөдөр осол гарч, 4 хүн амиа алдлаа. 

Тус хүрээлэнгийн бартаат усан  аяллын зам дээр энэ осол гарсан байна. Цагдаагийнхан болоод шуурхай аврах албаныхан ослын шалтгааныг тогтоохоор хэргийн газар ажиллаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй болохыг албаныхан хэлж байна. Ширүүн урсгалтай голоор, бартаан дундуур цагт 45 км цагийн хурдтай аялах дугуй завин дээр нэг удаад 6 хүн суух боломжтой юм байна. 

Олон амрагчдын сонирхлыг татдаг гол тоглоомуудын нэг болох усан аяллын замыг 1986 онд нээж байжээ. "Dream world" соёл амралтын хүрээлэн нь усан замаас гадна 50 гаруй ийм төрлийн адал явдал дагуулагч тоглоомын замыг амрагчдад санал болгодог байна. Эдгээр тоглоомын аюулгүй байдлыг хангах тал дээр хүрээлэнгийн ажилчид анхаарлаа хандуулж ажилладаг гэх боловч өнөөдөр гурван хүний аминд хүрсэн осол гарлаа. Иймд маргаашийг хүртэл соёл амралтын хүрээлэнгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн соёл амралтын хүрээлэнд дөрвөн хүний аминд хүрсэн осол гарлаа   
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй