Шууд Chart

Флорида, Техас мужид урьдчилан санал авах байруудыг ажиллуулж эхэллээ

2016-10-25 16:01:46

АНУ-ын Флорида, Техас мужид ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах байруудыг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ. Энэ нь сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхийн тулд товлосон хугацаанаас өмнө саналаа өгөхийг хүссэн сонгогчдод зориулсан санал хураах байрууд юм байна. Флорида муж нь хоёр нэр дэвшигчийн хувьд ялалт байгуулахад чухал ач холбогдолтой муж. Тиймдээ ч энэ мужид өрсөлдөөн ширүүн өрнөж, урьдчилсан тандалтаар Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон 46 хувиар тэргүүлж, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 43 хувийн саналтай буюу саналын зөрүү маш бага байгаа юм.

Флорида мужаас гадна Аризона, Жоржиа, Юта зэрэг томоохон мужид ч саналын зөрүү урьдчилан таамагласнаас бага байгаа нь сонгуулийн үр дүнг тааварлахад бэрх болгож байна. Одоогийн байдлаар АНУ даяар зургаан сая сонгогч өөрсдийн саналаа цахимаар болон өөрийн биеэр санал хураах байранд ирж өгөөд байна.

Харин сонгуулийн өдөр буюу 11 дүгээр сарын 8-нд 46 сая сонгогч буюу нийт сонгогчдын 40 хувь нь санал өгөх тооцоо байна. Иймд иргэдийн урьдчилан өгсөн санал сонгуулийн үр дүнд чухал ач холбогдолтой юм. Харин сонгуулийн өдөр хүртэл ердөө 15 хоног үлдэж байгаа энэ үед хоёр нэр дэвшигч Огайо, Хойд Каролина, Пенсилвани мужийн сонгогчдын итгэлийг олж авахын тулд шургуу ажиллах хэрэгтэй байгааг ажиглагчид тэмдэглэж байна.

Иргэд 11 дүгээр сарын 8-нд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг сонгосны дараа шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2017 оны нэгдүгээр сарын 20-ноос албан ёсоор эхлэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Флорида, Техас мужид урьдчилан санал авах байруудыг ажиллуулж эхэллээ   
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй