Шууд Chart

Хөгжлийн банкны удирдлагын багт байсан 4-5 хүнийг сэжигтнээр татжээ

2016-10-25 16:03:03

Улсын Ерөнхий прокурорын газар оны эхний есөн сард хийсэн ажлаа өнөөдөр тайлагналаа. Энэ үеэр олны анхаарлыг татсан хэргүүд аль шатандаа явааг бид тодруулсан юм. Тухайлбал, Хөгжлийн банкны удирдлагын багт байсан 4-5 хүнийг сэжигтнээр татан шалгаж буй юм байна. Хууль зүйн яамны ажлын хэсэг  Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлснийг бид өмнө нь мэдээлж байсан. Өнөөдөр УЕПБ-аас өгч байгаа мэдээллээр хохирлын хэмжээг нэг мөр эцэслэн тогтоогоогүй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

Мөн С.Зориг агсны гэргий Булгантай холбогдох хэрэг маш нууцын зэрэглэлд багтсан. Тус хэргийг прокурорт шилжүүлж, одоо хянаж байгаа гэлээ.

Үүнээс гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулж эхнэрийнхээ компанийг Хятад руу нүүрс экспортлох 17 тэрбумын тендэрт ялуулсан хэрэгт сэжигтнээр татагдсан Г.Дэнзэнг мөрдөн байцаах ажиллагаа дуусчээ. Одоо хэргийг прокурорын байгууллага хянах юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөгжлийн банкны удирдлагын багт байсан 4-5 хүнийг сэжигтнээр татжээ  
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.92.xxx] 2016-10-25 17:26
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй