Шууд Chart

Пакистанд халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 59-д хүрлээ

2016-10-25 16:11:20

Пакистаны Кветта хотын цагдаагийн академид болсон халдлагын улмаас амиа алдсан хүний тоо хамгийн сүүлд авсан мэдээгээр 59-д хүрээд байна. Алан хядагчид өнгөрсөн шөнө цагдаагийн академийн сонсогчдын байр руу халдаж, тодорхой бус тооны сонсогчид гэмт этгээдүүдэд барьцаалагдсаныг цагдаа нар аварсан. Энэ академийн дотуур байранд 700 гаруй сонсогч амьдардаг юм байна. Халдлага гарах үеэр тав юм уу, зургаан террорист этгээд академийн сургалтын байраар дамжин шууд дотуур байранд хүрч, гал нээн, тэнд байсан хэсэг сонсогчийг барьцаалсан гэж Пакистаны армийн төлөөлөгч хэлж байна.

Гэсэн ч цагдаа, цэргийн хүчнийхэн гэмт этгээдүүдээс 200 гаруй сонсогчийг аварсан болохоо мэдэгдлээ. Ойролцоох оршин суугчдын мэдэгдэж байгаагаар халдлагын үеэр бөмбөг дэлбэрэх, буудалцах чимээ сонсогджээ. Энэ хэргийн цаана алан хядагч "Аль Каида" бүлэглэлийн гишүүн, сунит шашинтай Лашкар-Э-Жангви алан хядагч бүлэглэл байгаа болохыг албаныхан мэдээлж байна.

Тэд сүүлийн жилүүдэд шийт, муслим шашинтай бүс нутгуудад олон хүнийг хамарсан террорист халдлага үйлдэж байгаагийн дотор 2013 онд шийтүүдийн амьдардаг Балохистан мужид бөмбөг дэлбэлж, 160 хүний аминд хүрч байсан юм. Энэ удаад цагдаагийн академийн сонсогчдыг бай болгож, террорист халдлага үйлдсэн нь 118 хүнийг шархдуулж, 59 хүний аминд хүрлээ.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пакистанд халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 59-д хүрлээ   
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй