Шууд Chart

Филиппиний Ерөнхийлөгч Японд хийх гурван өдрийн айлчлалаа эхлүүллээ

2016-10-25 16:26:33

Филиппиний Ерөнхийлөгч өнөөдөр Японд хийх гурван өдрийн айлчлалаа эхлүүллээ. Родриго Дутерте өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д айлчлах үеэрээ АНУ-аас зайгаа барьж байгаагаа мэдэгдсэний дараа Америкийн ойрын холбоотон болох Япон улсад айлчилж байгаа нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгч Дутертегийн хувьд Японд анхны айлчлалаа хийж байгаа нь энэ юм. Тэрбээр энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Япон улстай стратегийн түншлэлээ улам бүр ойртуулж, бизнесийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийн зорьж байна.

Харин Японы талаас Ерөнхий сайд Шинзо Абэ хоёр улсын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгааг "NHK" уламжилж байна. Ялангуяа Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппин, Хятадын хоорондох газар нутгийн маргаантай асуудалд олон улсын хууль дүрмийг баримталж ажиллахыг зөвлөхийн зэрэгцээ бүс нутгийн аюулгүй байдалд АНУ-ын оролцоо чухал болохыг Филиппинд сануулах болно гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэж байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар Дутерте Америкийг сонсохгүй, Японыг сонсох учраас энэ удаагийн айлчлал Филиппинийг АНУ-тай харилцаагаа хэвээр авч үлдэхэд чухал үүрэгтэй гэж харж байна. Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгч Дутерте өнөө орой Японы гадаад хэргийн сайд Фумио Кишидатай уулзаж хамтдаа оройн зоог барих бол маргааш Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, гол асуудлуудаа хэлэлцэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Филиппиний Ерөнхийлөгч Японд хийх гурван өдрийн айлчлалаа эхлүүллээ   
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй