![](/uploads/201610/news/thumb/655b0ccda50e527dc52c4470b44c7f28_x3.jpg)
Олон улсын даатгалын хяналтын байгууллагуудын холбоо (IAIS)-ноос “Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэхэд тулгарч буй Сорилт, Чиг хандлага ба Хөгжлийн хэмжүүр” сэдэвт олон улсын семинарыг ӨАБНУ-д амжилттай зохион байгууллаа.
Семинарт 150 гаруй даатгалын салбарын төрийн хяналт, зохицуулалтын байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, иргэдийн санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, үндэсний хөгжлийн зорилтуудыг дэмжих чухал хэрэгсэл болох санхүүгийн боловсролын талаар илтгэлүүдийг тавьсан байна. Мөн санхүүгийн боловсролын үндэсний хөтөлбөрт даатгалын оролцоог хангуулан санхүүгийн салбарын харилцан уялдаа, хамаарлын үр дүнд хамтын ажиллагааны үр ашигт байдлыг бий болгох талаар хэлэлцжээ.
Семинарын үеэр хамтын хэлэлцүүлгээс санхүүгийн боловсрол нь даатгалын хүртээмжийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг мөн гэж дүгнэсэн байна.
Санхүүгийн боловсрол нь даатгалын хүртээмжийн үндсэн бүрэлдэхүүн гэж дүгнэв | ||
Үзсэн: 650 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.