Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын төлөөлөл өнгөрсөн хугацаанд хийсэн онцлох ажлуудаа танилцуулж байна. Энэ хүрээнд Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн, ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн орлогч дарга, хурандаа Ж.Бямбасүрэн нар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд мэдээлэл хийлээ.
Мэдээлэлд дурдсанаар Гадаадын иргэн харьяатын газраас Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт гурван томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Ховд, Өлгий, Чойбалсан гэх гурван аймгийн боомтыг шилэн кабелиар холбожээ. Өмнө тус боомтууд сансарын хиймэл дагуул ашиглан хил нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гадаадын иргэдийн бүртгэлийг хийж байсан бол өдгөө шилэн кабелийн сүлжээнд холбогдон, орчин үеийн техникийг ашиглаж бүртгэл хийдэг болжээ.
Мөн Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн, БНХАУ-ын Орох гарахын удирдах газрын дарга Чу Юунхайтай уулзалт зохион байгуулж, хоёр улсын иргэдийн хил нэвтрэлтийн талаар хамтарсан судалгаа хийж, хамтран ажиллахаар болсон байна.
Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтыг дэвшилтэд технологид шилжүүлэх "И-иммигрэйшн" төслийг хэрэгжүүлжээ.
| Гадаадын иргэн харьяатын газар 100 хоногийн ажлаа тайлагналаа | ||
| Үзсэн: 526 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.