Шууд Chart

Европын 5 орон ОХУ-ын эсрэг авсан хоригийн хугацааг сунгах шийдвэрт нэгджээ

2016-10-26 13:06:33

Европын таван орон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хугацааг зургаан сараар сунгах  Европын  Холбооны  шийдвэрт  нэгдсэн байна.

Тодруулбал, Украин, Албани, Лихтенштэйн,  Норвеги болон Черногор улс Оросын эсрэг авсан хоригийг сунгахыг дэмжжээ. Европын  холбооны  зөвлөл  өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Оросын 146 иргэн, 36 хуулийн этгээдийн  эсрэг  авсан хориг арга хэмжээг  ирэх  2017 оны гуравдугаар сар хүртэл  сунгах  шийдвэр  гаргасан  юм. 

Энэ  сарын 20-21-ний хооронд  Брюссельд  болсон  Европын Холбооны  дээд уулзалтын үеэр тус холбооны гишүүн орнуудын  төр засгийн тэргүүн нар Оросын  эсрэг  нэмэлт  хориг арга хэмжээ авах  асуудлыг  хэлэлцсэн  ч нэгдсэн шийдэлд  хүрч  чадаагүй  юм.

Энэ удаад Сирийн хямрал мөргөлдөөнтэй холбоотойгоор  Их  Британи,  Герман,  Франц улс Москваг шийтгэхийг санал болгож байсан  юм. Харин  эсэргүүцэгч бүлгийг Италийн  Ерөнхий сайд  Маттео  Ренци  тэргүүлж байв. Тэрбээр ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авлаа ч Москва бодлого үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулахгүй учир үр дүнгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм.

ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир Путин ч Украин, Сирийн  нөхцөл  байдалтай  холбоотойгоор  тус улсын  эсрэг  хориг арга хэмжээ авах нь  гол  асуудлыг  шийдэхэд  тус болохгүйг мэдэгдэж байсан.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын 5 орон ОХУ-ын эсрэг авсан хоригийн хугацааг сунгах шийдвэрт нэгджээ   
Үзсэн: 1473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.10.21.xxx] 2016-10-29 06:49
Америкийн баас шээсний үлдэгдлээс горьдогчид...
Зочин [90.41.126.xxx] 2016-10-26 16:24
europiin heden uls ene ovol holdoj uheh gehgui ym bol ene horig ch ystoi nohoin jogorhoi baihaa orosd nolooloh ym yu ch baihguidee teriigee heden ylaanuud medej bainauu
Зочин [124.158.111.xxx] 2016-10-26 15:59
ter horig n" hend heregtei yum be orsuud tooh ch ugui
Зочин [182.160.39.xxx] 2016-10-26 15:13
Ялаанууд дүнгэнэлдээд Оросыг яаж барахав дээ.
Зочин [103.229.120.xxx] 2016-10-26 15:05
orosiig diilne gej bodoj bgaa bh daa uvul bolj bna hiigee haahad yah bolj bna daa

Бидэнтэй нэгдээрэй