Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонсож, холбогдох сайд нарт үүрэг өглөө.
Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг сайжруулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт үүрэг болгов.
Шилэн дансны хөтлөлт, мэдээллийг нэгдсэн цахим хуудсанд хуульд заасан хугацаанд тогтмол нээлттэй байршуулж хэвшүүлэхийг Шилэн дансны хуулийн хүрээнд багтах бүх шатны байгууллагын удирдлагуудад даалгав.
Шилэн дансны хуулийн хэрэгжилт, хөтлөлтийг сайжруулахыг үүрэг болгов | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.