Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт Хил хамгаалах байгууллага хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа. Тус байгууллага иргэдийг 381.786.000 төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ. Мөн удахгүй болох түүхт 83 жилийн ойгоо угтаж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2.2 га талбайд "Хилчин цогцолбор"-оо бүтээн босгосны зэрэгцээ хилчдийнхээ бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан байна.
Мөн 0168 дугаар анги буюу Сулинхээрийн отрядыг Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу нүүлгэн шилжүүлэх ажлыг хийжээ. Сулинхээрийн отрядыг нүүлгэх зардалд улсын төсвөөс 2 тэрбум 100 сая төгрөг зарцуулсан байна. Энэ нь хилчид болон тэдгээрийн ар гэрийнхэн ажиллаж амьдрах нөхцөл сайжирч, нөгөө талаар хилчдэд төр нийгмийн үйлчилгээ авахад хялбар болжээ. 100 хоногийн хүрээнд хийсэн шинэчлэлдээ гэрээт цэргийн албыг зохион байгуулах журмыг шинэчилснээ тэд бас онцоллоо.
| Сулинхээрийн отрядыг нүүлгэн суурьшуулахад 2 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ | ||
| Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.