Шууд Chart

Гэрээт цэрэгт орох хүсэлтэй иргэдийн насны хязгаар 29 хүртэл байхаар тогтжээ

2016-10-26 15:29:19

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоол /Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам/-ыг үндэслэн ХХЕГ-ын даргын тушаалаар “Хил хамгаалах байгууллагад гэрээт цэргийн албыг зохион байгуулах журам”-ыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гэрээт хилчний алба хаах сонирхлоо илэрхийлсэн цэргийн жинхэнэ албыг 8 сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн 29 хүртэлх насны иргэнийг гэрээт цэргийн албан хаагчаар сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулж авч, журмын дагуу бие бялдрын хөгжилт, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшин, мэргэжил, ёс зүй, сахилга, хариуцлагын байдал гэсэн үзүүлэлтээр сонгон шалгаруулалтыг явуулж, 156 ХЦАХ, иргэдийг гэрээт цэргийн анхан шатны сургалтад хамруулан төгсгөж, хилийн анги /отряд/-д томилсон.

Хил хамгаалах байгууллага цаашид гэрээт цэргийн албыг улам төгөлдөржүүлж, гэрээт хилчдээр албыг зохион байгуулах бодлого баримтлан ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэрээт цэрэгт орох хүсэлтэй иргэдийн насны хязгаар 29 хүртэл байхаар тогтжээ  
Үзсэн: 1821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй