Шууд Chart

Гэрийн модон эдлэл, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг татварын хөнгөлөлтөд харуулна

2016-10-26 16:46:31

Монгол Улсын Засгийн газраас жилийн 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой дөрвөн чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэгчдэд 90 хувийн татварын хөнгөлөлт үзүүлж, нэг хувийн татвар ногдуулдаг болох саналыг УИХ-д оруулж, холбогдох хуулийг төслийг хэлэлцэж байна.

Татварын тухайн хөнгөлөлтөд:

-хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл
-мал аж ахуй, газар тариалан
-хувцас  нэхмэл
-барилгын материалын үйлдвэрлэгчдийг хамруулах хуулийнтөслийг боловсруулсан.

Засгийн газар нэн түрүүнд үйлдвэрлэгчээ дэмжин, ажлын байрыг хэвээр үлдээх бодлогыг баримталж дээрх дөрвөн чиглэлийн аж ахуйн нэгжийг татварын хөнгөлөлтөд хамруулсан. Мөн эдгээр дөрвөн чиглэл дээр нэмж хамрах хүрээг тэлвэл  аж ахуйн нэгжүүд задарч болохоос гадна улсын төсөвт сөргөөр нөлөөлнө гэж үзсэн.

Харин өнөөдөр  хуралдсан байнгын хороодын хуралдаанаар татварын хөнгөлөлтөд хамрагдах хүрээг нэмэгдүүлж болох эсэхийг хэлэлцлээ. Ингээд гэрийн модон эдлэл, эсгий үйлдвэрлийг хамруулахаар Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэрийн модон эдлэл, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг татварын хөнгөлөлтөд харуулна   
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй