Шууд Chart

БНСУ-ын ерөнхийлөгчийг төрийн нууц мэдээлэл задруулсан байж магадгүй гэв

2016-10-27 14:19:32

Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр  ерөнхийлөгч Пак Гин Хе улсынхаа дипломат харилцаатай холбоотой нууцын зэрэглэлтэй мэдээллийг ойр харилцаатай байдаг нэгэн эмэгтэйд өгсөн байж магадгүй тухай мэдээлж байна. Хамгийн гол асуудал нь Чой Сун-Сил гэх тэрхүү эмэгтэй төрийн албанд алба хашдаггүй гэнэ.

Тэрээр ерөнхийлөгч Пак Гин Хегийн хэлэх үгэнд олон удаа зөвлөгөө өгч байсан нэгэн гэнэ. Ерөнхийлөгч Пак өнгөрсөн мягмар гарагт энэ эмэгтэйгээс хэлэх үгээ бичихдээ тусламж авч байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлалт гуйсан юм. Харин өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэлүүд Чой Сун Сил гэгч эмэгтэйд Такешима арал болон Солонгосын дайны үед бэлгийн боолчлолд өртөж байсан Солонгос эмэгтэйчүүдтэй холбоотой гадаад бодлогын нууц мэдээллүүдийг өгсөн гэх баримтууд олдсон тухай мэдээлжээ.

Өмнөд Солонгосын прокурорууд хууль бусаар санхүүжилт авсан үндэслэлээр сэжиглэгдэж байгаа Чой Сун Силтэй холбоотой 2 сангийн төв байруудыг шалгаж, нэгжлэг хийсэн байна. Гэвч сэжигтэн одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байгаа юм.

Ийнхүү ерөнхийлөгч нь төрийн нууц задруулсан, авилга хээл хахууль өгсөн байж болзошгүй хэрэгт холбогдсонд эрх баригч Сенури намын зарим гишүүд ихээхэн дургуйцэж, ерөнхийлөгчөө эрх баригч намаас гарахыг шаардаж эхэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгчийг төрийн нууц мэдээлэл задруулсан байж магадгүй гэв  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй