Шууд Chart

Сэтгүүлчдийг Америкт суралцуулах хөтөлбөрт элсэлт авч эхэллээ

2013-10-23 12:31:35

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар сэтгүүлчдийг АНУ-д сургаж, мэдлэг боловсролд нь хувь нэмрээ оруулж байгаа.
 
Уг сургалтын элсэлт шинээр эхэлсэн тул сэтгүүлчдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэхүү сургалт нь Вашингтон хот дахь Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for international education/ байгууллагад явагддаг. Сургалтад хамрагдсанаар хэвлэл мэдээллийн англи хэлийг орчинд нь эзэмшиж, сэтгүүлчийн мэргэжлээ дээшлүүлэн, АНУ-ын CNN, NBC, Washington Post зэрэг топ хэвлэл мэдээллийн байгууллагуудад дадлага хийн туршлага судлах боломжтой. Мөн дэлхийн 48 орноос ирсэн мэргэжил нэгт сэтгүүлчидтэй нэг анги танхимд суралцаж, хамтдаа оюутны байранд байрлах юм байна.
 
 Хэвлэл, мэдээллийн байгууллага бүр нэг сэтгүүлчийн материалыг илгээх боломжтой бөгөөд нэр дэвшүүлсэн хүмүүсээс шалгаруулан нийт 14 сэтгүүлчийг АНУ-д суралцуулахаар илгээнэ. “Олон улсын боловсролын Америк дахь консул” нь АНУ-ын Вашингтон хотод байрлах олон улсын ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага дэлхийн 25 улсад салбартай, мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг дэлхий дахинд бэлтгэх уриатай ажилладаг гэжээ. Сургалтад бүртгүүлэхийг хүссэн сэтгүүлчид англи хэлний зохих төвшний мэдлэгтэй байх, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хоёроос доошгүй жил ажилласан, сэтгүүлч мэргэжилтэй байх зэрэг шаардлага тавих юм. Бүртгэл 10-р сарын 30-нд дуусах тул та бүхэн цаг алдахгүй байхыг хүсье. Лавлах утас : 51-265003
 
 
 

    

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сэтгүүлчдийг Америкт суралцуулах хөтөлбөрт элсэлт авч эхэллээ  
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй