Шууд Chart

Хямдралтай худалдааг 7 цэгт явуулна

2013-10-23 13:04:37

Нийслэлийн өдрөөр аж ахуйн нэгжүүд нэгдэн “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал”  худалдааг зохион байгуулах гэж байна. Худалдаа Хан-Уул дүүрэг-Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэг-15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэг- Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэг-Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэг- “Нарантуул-2” худалдааны төв талбай, Баянзүрх дүүрэг-Жуковын талбай болон Их эзэн Чингисийн талбайд тус тус болох юм.
 
Худалдааны үеэр Их эзэн Чингисийн талбайд “Номин тав трейд” ХХК хүнсний бус бараандаа 30% хямдрал зарлан гурван асраар худалдаа гаргах бол “ВSВ сервис” ХХК цахилгаан бараа, компьютерийн  худалдааг 2 асраар 2-3 хувийн хямдралтай үнээр худалдаална. “Дархан нэхий” ХК нэг хүнийг  “Нийслэлийн азтан”-аар шалгаруулж, гадна  зам талбайн үйлчлэгч нарт ажлын бээлий олгоно. Түүнчлэн үсчин гоо сайханчдын холбоо үс  арчилгаа, үс уналтын оношлогоо хийх , нэр бүхий салоноор 15-25 хувийн хямдралтай үйлчлүүлэх боломжийг ард иргэддээ олгож байна. Мөн “Таван богд  интернэйшнл”, “Махмаркет”, “Дэвшилтрейд” ХХК-иуд нэгдэж хэрэглэгчиддээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хямдралтай худалдааг 7 цэгт явуулна  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй