Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар, иргэдэд түшиглэсэн гамшгийн эрдлийн удирдлагыг шинээр нэвтрүүлэн, турших 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөлд гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл болон Сүхбаатар аймгийн малчид зуд, ой хээрийн түймэр болон байгалийн бусад гамшгийг даван туулах чадавхийг сайжруулах юм.
Уг төслийг өнгөрсөн 16 жилийн хугацаанд Монголын ядуурлыг бууруулах, олон нийтийн үйл ажиллагааг иргэдийн амьжиргааг сайжруулах болон байгаль орчны чиглэлээр тусламж үзүүлж ирсэн Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжүүлжээ.
Зуд, ой хээрийн түймэр нь Монгол оронд тохиолддог хамгийн их хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдлүүд юм. Сүүлийн арван жилд давтамж нь улам ихсэж байгаа ган зудын аюул хөдөөгийн хүн амын үлэмж хэсэгт сөргөөр нөлөөлж хохирол учруулж байна. Тухайлбал, 2009-2010 онд тохиолдсон зудын үед Монгол Улсын нийт малын тоо толгойн 25 хувь хорогдсоны уршгаар 97 мянган малчин өрхийн амьжиргаа шууд байдлаар хүндэрсэн байна. НҮБ-ын тооцоолсноор малчин иргэдийн 41 гаруй хувь 2015-2016 оны зудын нөлөөлөлд өртөж, 1.1 сая тоо толгой мал хорогджээ.
Харин ойн түймрийн улмаас жил бүр ойролцоогоор 60 мянган гектар талбайн ой мод устаж байна гэсэн тооцоо бий.
![]()
| Дөрвөн аймгийн малчдад зориулж 3 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ | ||
| Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.