Шууд Chart

Чикаго хотын нисэх онгоцны буудал дээр зорчигч тээврийн онгоцонд гал гарчээ

2016-10-29 15:58:55

Чикаго хотын О’Хара олон улсын нисэх онгоцны буудлын нисэх зурвас дээр өчигдөр "Американ Эйрлайнс" компанийн зорчигч тээврийн онгоцны баруун далавчны хэсэгт гал гарсан байна.

Тухайн үед онгоцны зорчигч, хөлгийн багийн гишүүд нийт 170 хүнийг нүүлгэн шилжүүлсэн ч долоон зорчигч, хөлгийн багийн нэг гишүүн нийт найман хүн бага зэрэг түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн тухай Чигако хотын удирдлага мэдэгджээ.

"Американ Эйрлайнс"-ын Майами чиглэлийн 383-р нислэгийн нисгэгчид онгоцны хөдөлгүүртэй холбоотой механик доголдол үүссэн тухай төв удирдлагад мэдэгдсэн гэж тус компанийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Зорчигчдын бичсэн дүрс бичлэгээс харвал "Бойнг 767" загварын зорчигч тээврийн онгоцны баруун тал болон сүүл хэсэгт гал авалцаж, гал маш хурдтай тархсан байна.

Зорчигчдыг шуурхай буулгаж, нисэх зурвасаас холдуулж, түргэн тусламжийн машин болон гал унтраах баг богино хугацаанд ирсэн байна. Одоогоор нисэхэд бэлэн болсон онгоцонд гэнэт ямар учраас гал гарав гэдгийг тодруулахаар Чикаго хотын холбогдох албаныхан шуурхай ажиллаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чикаго хотын нисэх онгоцны буудал дээр зорчигч тээврийн онгоцонд гал гарчээ   
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.189.xxx] 2016-10-29 16:44
БОЛЬЁ ОО

Бидэнтэй нэгдээрэй