Шууд Chart

Хятадын коммунист нам Си Зиньпиний эрх мэдлийг нэмэгдүүллээ

2016-10-30 09:55:18

Энэ долоо хоногт БНХАУ-ын эрх баригч Коммунист намын 18 дахь төв хороо 6-р бүгд хурлаа хийж, намынхаа өнгөрсөн хугацаанд хийсэн ололт амжилт болоод ирээдүйд баримтлах гол зорилго, чиглэлээ тунхагласан. Энэ удаагийн бүгд хуралдаанаар намын сахилга бат, авилга хээл хахууль зэрэг үндсэн гол сэдвийг Коммунист намын удирдлагууд хаалттай хэлэлцсэн байна. Бүгд хурлаар улс орноо илүү сайн удирдах, удирдлагын байр суурийг улам бэхжүүлэхийн тулд БНХАУ-ын дарга Си Зиньпинийг “гол удирдагч” хэмээн тодорхойлсон байна. Мөн Хятадын коммунист намын хөгжлийн ирээдүйг тодорхойлсны зэрэгцээ, намын сахилга батын улам чангатгах тухай баримт бичгүүдийг баталсан байна.

China-Plenary Session зурган илэрцүүд

Хятадын коммунист нам ирэх онд зохион байгуулах намынхаа их хурлыг угтаж, Си Зиньпиний эрх мэдлийг нэмэгдүүлсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Ингэснээр 5 жил тутамд болдог намын их хурлаар дарга Си Зиньпин намын дээд удирдлагад халаа сэлгээ хийх эрх мэдэлтэй болж байгаа гэсэн үг юм. Хятадын төрийн мэдлийн хэвлэлд ч Намын төв хороо болон гол удирдагч болсон Си Зиньпинийг тойрон нэгдмэл байхыг уриалж мэдээлж байна.

China-Plenary Session зурган илэрцүүд

Хятадын коммунист намын бүгд хурлаас эрх баригч намын их хурлыг 2017 оны хоёрдугаар хагаст хийхээр зарласан юм. Зарим улс төр судлаачид Хятадын коммунист намын “гол удирдагч” гэсэн энэ томьёолол эцсийн шийдвэрийг гаргадаг удирдагч гэсэн агуулгатай гэж дүгнэж байгаа юм байна. Өмнө нь ийм өргөмжлөлийг Мао Зэдунг, Дэн Сяопинь, Зянь Зэминь нар хэрэглэж байсан ч Ху Жиньтаод хэрэглээгүй юм байна. Ху Жиньтаогийн 10 жил  болсон засаглалын үед түүнийг зөвхөн Коммунитс намын ЕНБД буюу улс төрийн товчооны ижил түвшний 8 гишүүн дотроо нэгдүгээр хүн гэж тодорхойлж байсан юм байна.

Хятадын коммунист нам цаашид намын сахилга батыг чанд мөрдөх нь намын хөгжлийн гол суурь байхын зэрэгцээ авилга хээл хахуультай цаашид тууштай тэмцэх нь эрх баригч намын гол бодлого байх нь. Си Зиньпин 2013 оноос хойш авилгатай тэмцсэний дүнд намын 1 сая гаруй гишүүн авилга хээл хахуулийн хэргээр ял зэмлэл хүлээсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын коммунист нам Си Зиньпиний эрх мэдлийг нэмэгдүүллээ  
Үзсэн: 2401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [123.151.64.xxx] 2016-11-01 08:14
评论的是什么,我看不懂
Зочин [202.131.249.xxx] 2016-10-31 06:08
taniig mongold tvreeseer awch ajillyyliya.xanshaa xelchix.
irgen [89.217.200.xxx] 2016-10-30 17:32
Hyataduud mundag baigaa,,,,Putiniig shytej ynelj, duuraij ehelj baigaa, Mongold hezee neg mundag udirdagch garch ireh boldoo,
zochin [202.72.246.xxx] 2016-10-30 11:05
mongold bas eronhiilogchiin zasaglaltai bolbol deer yum bnaa..ene hedhen hund

Бидэнтэй нэгдээрэй