АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Хиллари Клинтоны албан ажлаа хувийн цахим хуудсаараа явуулсан хэргийг дахин шалгахаар болсон байна. Холбооны мөрдөх товчоо ерөнхийлөгчийн сонгууль болохоос дөнгөж 11 хоногийн өмнө нэр дэвшигчийг мөрдөн шалгахаар болсноо конгрессын танхимын удирдлагуудад захидалаар илэрхийлжээ. Тэд Хиллари Клинтоны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ ашиглаж байсан серверээс шинэ цахим шуудангууд олдсон учраас тэдгээр цахим шуудангуудад нууцийн зэрэглэлтэй мэдээлэл байгаа эсэхийг мөрдөн шалгах шаардлагатай болсон гэсэн тайбар хийсэн байна.
Хэргийн мөрдөн шалгалтыг хйиж дуусгахад хэдий хэр хугацаа орохыг одоо тооцоолж хэлэх боломжгүй гэж Холбооны мөрдөх товчооноос мэдэгджээ. Холбооны мөрдөх товчоо Хиллари Клинтоны Төрийн нарийн бичгийн дарга байх үедээ албан ажлаа хувийн цахим шуудангаа ашиглан явуулж байсан гэх хэргийг мөрдөн шалгаж байгаад өнгөрсөн 7-р сард хэргийг хаасан юм. Өөрөөр хэлбэл Хиллари Клинтон нууцийн зэрэглэлтэй мэдээлэлд хайнга хандсан ч энэ хэрэгт эрүүгийн гэмт хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзсэн юм.
Клинтоны шинээр илрүүлсэн мэдээлэлд хийх Холбооны мөрдөх товчооны мөрдөн шалгалт өнгөрсөн 7-р сард гаргасан дүгнэлтээс зөрөхгүй гэдэгт итгэлтэй байна. Харин Хиллари Клинтоны гол өрсөлдөгч Дональд Трамп Хиллари Клинтоны авилга хээл хахууль төсөөлснөөс ч их байгаа, АНУ-ын сонгогчид Хиллариг гэмт хэргийн баримтуудаа аваад Цагаан ордонд очихыг нь зөвшөөрөх ёсгүй гэж мэдэгджээ. АНУ-ыг ирэх 4 жилд удирдах ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх сарын 8-нд болно. Одоогийн байдлаар олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Хиллари Клинтон сонгогдох магадлал 49 хувьтай, Дональд Трамп 45 хувьтай байна.
| АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Хилларигийн хэргийг дахин шалгана | ||
| Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.