Шууд Chart

БНХАУ-д усан доорх роботын тэмцээн зохион байгуулагдлаа

2016-10-30 11:49:30

Дэлхий дахинаа робот бүтээж эхэлсэн он цагийн хэлхээ ердөө 20 жилийн өмнөөс байдаг. Энэ 20 жилийн хугацаанд робот бүтээх үйл явц ямар хурдтай хөгжиж байгааг БНХАУ-д зохион байгуулагдсан роботын тэмцээн танд харуулах байх. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо нэгэн сонирхолтой тэмцээн зохион байгуулагдаж өнгөрсөн нь усан доорх роботын тэмцээн байлаа. Энэ нь роботууд усан дотор хэрхэн яаж хөдөлдөг, ямар механизмаар явагдаж байна гэх зэрэг олон талт мэдлэгийг олгодгоороо энгийн робот бүтээхээс илүү мэдлэг, чадвар, ур ухаан шаардсан бүтээл болдог.

Хятадын засгийн газрын дэмжлэгтэй зохион байгуулагдсан энэхүү олон улсын усан доорх роботын тэмцээнд дэлхийн томоохон 119 их сургуулийн 1300 оюутнууд өөрийн зохион бүтээсэн роботоор оролцлоо. Уг тэмцээнд усан доор хайгуул хийх чадвартай ухаалаг роботоос эхлээд, судалгаа шинжилгээнд зориулагдсан болон интертайнмент чиглэлээр зохион бүтээсэн төрөл бүрийн роботуудыг харах боломжтой юм.  Хятадын их сургуулийн оюутан ЧенХао цахилгааны инженер ба автоматжуулалт мэргэжлээр Хятадын их сургуульд сурдаг. Тэрээр өөрийн багийн гишүүдтэй хамтран өөрөө хайгч автомат системтэй робот зохион бүтээж, тус тэмцээнд оролцожээ.

Тэрээр робот зохион бүтээнэ гэдэг тийм ч амар зүйл биш, нэг л буруу зүйл хийвэл маш олон техникийн асуудалтай тулгардаг учир маш анхааралтай, хянуур байхыг шаарддаг хэмээн ярьсан юм. Донггуан их сургуулийн оюутан Лиао усан дотор усны хоолой даган явж, хоолой цоорсон эсэхийг, газрын тос гарч алдагдаж байгаа эсэхийг илрүүлэх чадвартай робот зохион бүтээжээ. Энэ мэтчилэн маш олон төрлийн чадвартай роботууд энэхүү тэмцээнд оролцлоо. БНХАУ нь дэлхийн роботын зах зээл дээр нийтдээ 68000 робот борлуулж чадсан нь ирээдүйд дэлхийн хамгийн том робот борлуулагч орон болж болохоор байна гэж олон улсын роботын холбоо үзэж байна. Энэ үзүүлэлт нь БНХАУ дангаараа Европын зах зээлийг давсан үзүүлэлт юм. Хятадын үйлдвэрүүд технологи, инновацийн чиглэлээр ажиллах томоохон шилжилтүүдийг ихээр хийж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д усан доорх роботын тэмцээн зохион байгуулагдлаа  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.42.xxx] 2016-10-30 18:23
Хятадыг сурталчилсан мэдээг Залуу.сом их гаргадаг болж. Энэ хэний бодлого юм болдоо

Бидэнтэй нэгдээрэй